Хуучирсан мэдээ: 2010.05.13-нд нийтлэгдсэн

Өтгөн хатах

Судалгаагаар нийт хүн амын 80 хувь нь их бага ямар нэг байдлаар өтгөн хатах зовлонг амссан байдаг гэнэ.

Өтгөн гадагшлуулах хэвийн давтамж өдөрт гурван удаа болон долоо хоногт гурван удаа хүртэл янз бүр байдаг. Гэхдээ хэрэв та долоо хоногт гурваас цөөн удаа хатуу өтгөн гаргадаг бол таны өтгөн хатах магадлалтай. Бусад шинж тэмдэг нь гэдэс дүүрэх, дотор муухайрах, хэвлийн доод хэсэгт базлах зэрэг юм. Ширхэг багатай хүнс идэх, шингэн зүйлс хангалттай уухгүй байх нь өтгөн хаталтад нэрмээс болдог. Зарим өвчин намдаагч, төмрийн нэмэлт зэрэг бэлдмэл өтгөн хаталтад нөлөөлдөг. Мөн цөөн тохиолдолд өтгөн хаталт нь далд байгаа өвчнөөс хамаардаг.

Хэрэв учир нь мэдэгдэхгүй өөрчлөлтүүд таны гэдсэнд үүсч, эсвэл:
• Цус, салст, идээ гарч байвал,
• Хэвлий хүчтэй өвдөж байвал,
• Та жингээ алдаж байвал эмчид үзүүлээрэй.
Та өөрөө юу хийж болох вэ?
Өтгөн хаталтын хөнгөвтөр хэлбэрийг эмчлэх, дахин давтагдахаас сэргийлэх хэд хэдэн арга бий.
• Хатаасан тоор, лийр зэрэг зарим хүнс өтгөнийг зөөллөх байгалийн шинж чанартай учраас хүнсэндээ хэрэглэж бай.
Өглөөний цайгаа байнга уу. Өглөөний цайнд халуун юм уух нь гэдсэнд сайнаар нөлөөлдөг.
• Өдөрт наад зах нь найман аяга ус, эсвэл жимсний шүүс ууж бай. Цай, кофе, кола зэрэг нь биеийн шингэнийг алдагдуулж болдог учир уухаа багасга.
• Явган явах, дугуй унах, усанд сэлэх зэрэг дасгалыг өдөр бүр 20-30 минут хий. Эдгээр дасгал гэдсэнд дэмжлэг үзүүлэхэд тусалдаг.
• Хэрэв бусад арга тус болохгүй байвал ширхэгт нэмэлт
идэж болно.
• Өтгөн хаталт ноцтой бөгөөд ужиг шинжтэй байвал өтгөн шингэрүүлэх эм хэрэглэ.
Хэрэв:
• Өтгөн хаталт долоо хоногийн дараа зогсохгүй бол,
• Таны өтгөн гадагшлах нь хэвийн биш бөгөөд гүйлгэж, эсвэл бага зэрэг дуссан бол,
• Өтгөн хаталт давтагдаж байгаа бол эмчид үзүүлж, эмнэлгийн цаашдын тусламж аваарай.

Эмчилгээ
Ширхэгт нэмэлтүүд өтгөнийг шингэлж, гадагшлахад хялбар болгодог. Хамгийн түгээмэл төрөл нь буудайн хальс бөгөөд сереал, шөл, эсвэл жимсний шүүстэй хольж болно. Эхлээд бага хэмжээгээр аажмаар нэмэгдүүлэх хэрэгтэй. Хэрэв буудайн хальс амтгүй бол метилцеллюлоз агуулсан бүтээгдэхүүн хэрэглэж үз.
Түр зуур намдаахын тулд сенна зэрэг өтгөн шингэрүүлэгч хэрэглэж болно. Гэхдээ удаан хугацаагаар, эсвэл хэтрүүлэн хэрэглэвэл өтгөн бүр их хатдаг болно. Учир нь шингэрүүлэгч  байхгүй бол гэдэс үр дүнтэй гүрвэлзэж чадахгүй болдог.

Шаардлага гарах бүрт бие засаж бай, бүү хүлээ. Өтгөн гадагшлуулахдаа хангалттай хугацаа зарцуул. Хэсэглэж жижиглэсэн буудай, хатаасан жимс, самар сүүтэй хольж , буудайн талх, хүнсний ногоо зэргийг аажмаар хүнсэндээ нэмэгдүүл.

Асуулт Форум

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж