Жалам хар” шар айраг 2009 онд М-Си-Эс Азиа Пасифик Брьюри ХХК-ны 3 дах брэнд болон зах зээлд худалдаанд гарснаас хойш хэдийн 3 жилийг үджээ. Энэ хугацаанд Жалам хар брэнд монгол хүн бүрийн таашаан хүртдэг үндэсний брэнд болж чадсан байна. 2011 оны 12 дугаар сард Жалам хар брэнд маань амт чанар, технологи, өнгө үзэмж логогоо бүрэн шинэчлэн илүү зөөлөн болж хэрэглэгчиддээ хүрсэн билээ.
Жалам хар хэмээх Монголын алдарт бүжгийн нэрээр нэрлэгдэн зах зээлд худалдаанд гарсан цагаасаа Монголын түмний оюун сэтгэлгээ, уламжлалт соёлын сор болсон урлаг соёл, спортын арга хэмжээнүүдийг дэмжин ажилласаар ирсэн. Үндэсний Их Баяр Наадмыг монголчууд хамгийн өргөнөөр тэмдэглэн өнгөрүүлдэг баяруудын нэг бөгөөд Жалам хар брэнд баярын өдрүүдээр үнэнч хэрэглэгчдээ зориулан хотын гол гол чиглэлд Наадмын үнэгүй автобусаар үйлчилж байна. Мөн үүгээр зогсохгүй 7 сарын 11 ны орой уламжлал болон зохион байгуулагддаг УЛААНБААТАРЫН ҮДЭШ шоу тоглолтыг хамтран зохион байгуулж өөрийн “САЙХАН БҮХНИЙ ТӨЛӨӨ” асартаа хэрэглэгч наадамчин олондоо зориулан шоу арга хэмжээ зохион байгууллаа.
Жалам хар брэндийн “САЙХАН БҮХНИЙ ТӨЛӨӨ” асар энэ зуны турш монголын шилдэг хамтлаг дуучид болон олон сонин содон бэлгүүдийг хэрэглэгчдээ өргөн барьж их хотын төвд цэг Сүхбаатарын талбайн урд үйл ажиллагаа явуулж байна. Эрхэм хэрэглэгч та ЖАЛАМ ХАР брэндтэй Үндэсний Их Баяр Наадам болон Олимдийн наадмыг тэмдэглэн өнгөрүүлээрэй.