Орчин цагийн олимпийн түүхэнд “Лондон-2012” наадам сэргээшийн эсрэг хамгийн өргөн хүрээтэй арга хэмжээ авч хэрэгжүүлсэн наадам болно гэгдэж буй. Одооноос эхлээд паралимпийн наадам өндөрлөх хүртэл олимпийн сэргээшийн лабораторид 150 эрдэмтэн, судлаач ажиллаж, олимпийн нийт тамирчдын тал хувь буюу 6000 тамирчныг шинжилгээнд хамруулах юм. Мөн олимпийн бүх медальтнуудаас сэргээшийн шинжилгээ авах ажээ.
Допингийн эсрэг хөтөлбөрийг эхлүүлж, Их Британийн олимпийн шигшээ багийн тамирчдаас Филипс Идоу, Бет Тведдл, Дэвид Уейр, Грэхам Эдмундс, Марион Девониш нарыг шинжилгээнд хамруулах юм байна. Девонишийн тухайд 2004 оны Афины олимпийн наадамд хөнгөн атлетикийн 4х100 метрийн буухиа төрөлд түрүүлж байсан юм.
Олимпийн сэргээшийн лабораторид нийт 1000 гаруй ажилтан олимпийн турш 24 цагийн турш ажиллаж, өдөрт 400 гаруй сорилыг шинжлэх аж.
С.ЦЭЛМЭГ