Тайланд эрх баригч намыг тараасангүй

Хуучирсан мэдээ: 2012.07.16-нд нийтлэгдсэн

Тайланд эрх баригч намыг тараасангүй

Тайландын эрх баригч “Пхыа Тхаи” нам тараагдахаас зайлж чадлаа. Үндсэн хуулийн цэц сөрөг хүчний Ардчилсан намаас эрх баригч нам нь Үндсэн хуулийг өөрчлөх замаар Үндсэн хуульт хаант засгийг өөрчлөх гэж байна гэсэн гомдол гаргасныг авч хэлэлцээд эрх баригч нам тогтсон төрийн байгуулалтыг эвдлэх гэсэн санааг олоогүй гэсэн дүгнэлт гаргасан байна. Үүний зэрэгцээ үндсэн баримтын зарим бичлэгийг өөрчлөхийг зөвшөөрсөн заалтыг зүйтэй гэж цэц үзлээ. Эрх баригч нам 2007 оны Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах саналыг батлуулахаар оруулсны дараа Ардчилсан нам уг гомдлыг гаргажээ. Тэр өөрчлөлт нь одоо хөөгдмөл байдалд байгаа ерөнхий сайд асан Таксин Чинаватыг Тайландад ирэхийг зөвшөөрсөн хэрэг болох юм. Таксины дүү эмэгтэй Йинглак Чинаватын  “Пхыа Тхаи” нам уг төслийг боловсруулсан байв. Ардчилагч  нар Таксиныг буцан ирэх нь Үндсэн хуульт хаант засаглалд гайтай гэж үзсэн бололтой.

Эрх баригч нам Үндсэн хуулийн текстийг солих засвараа тэр хуулийг цэргийн эргэлтийн дараа томилогдсон гишүүд баталсан гэдгээр тайлбарлаж байна. 2007 оны энэ хууль нь парламентын эрхийн хязгаарлан улс төрийн намуудыг тараах эрхийг шүүхэд өгсөн байдаг. Үүний буянаар 2008 оны сонгуульд ялагдсан Ардчилсан нам ба түүний лидер Апхисита Ветчачива засгийн эрхийг авсан байв. Ветчачива 2010 оны үйл явдлын дараа л огцорсон юм. Тэр үеэр сөрөг хүчний жагсагчдаас 90 гаруй хүн гудамжны мөргөлдөөнд алагдсан байлаа.

Хэрэв Үндсэн хуулийн цэц Ардчилсан намын гомдлыг хүлээн зөвшөөрсөн бол эрх баригч нам тараагдаж, өмнөх хэрэг явдал давтагдахаар байв.

Цэцийн хуралдааны үеэр хэдэн зуун цагдаа нар бэлэн байдалд жижүүрлэж байлаа. Улс төрийн хөдөлгөөнийхөн өмнөөс эсэргүүцэл хийхээ зарласан байлаа. Өнөөгийн эрх баригч намын талынхан болох “улаан цамцтанууд”-ын нэг лидер хэрэв намыг нь тараавал иргэний дайн эхлэх боломж байгааг хэлсэн байлаа.

Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж