Ясир Арафатын үхлийн албан ёсны шалтгааныг зарлав

Хуучирсан мэдээ: 2012.07.16-нд нийтлэгдсэн

Ясир Арафатын үхлийн албан ёсны шалтгааныг зарлав

Ясир Арафатын үхэл тархинд нь цус нэвтэрхий харваснаас үүдэлтэй гэж түүний нас барсан Перси гэх Францын цэргийн эмнэлэгийн эмч нарын дүгнэлтэд өгүүлсэн байв. Палестины үндэсний автономийн лидерийн үхлийн үэн шалтгааныг анх удаагаа гаргасан баримтуудыг “Ясир Арафатын сан” (Yasser Arafat Foundation) байгууллагын сайтад нийтэлжээ.

Эмч нар  тэмдэглэснээр, Арафат  хоол боловсруулах системийн  өвчин мөн энтероколит гэх нарийн ба бүдүүн гэдэсний нэгэн зэргийн өрөвсөл ба цус төлжүүлэх системийн өвчин зэрэгт нэрвэгдсэн байжээ.  Үүний зэрэгцээ эмч нар түүний нэг өвчнийг тогтоож чадаагүйг хэлсэн байв. Тэр өвчин нь түүний мэдрэлийн системд нөлөөлсөн байжээ. Комд орохын өмнө түүнээс ступорын шинж  тэмдэг (бие хөших) илэрч байжээ. Эцсийн дүгнэлтдээ франц эмч нар олон тооны мэргэжилтнүүдтэй зөвлөлдсөн ч Арафатын өвчний эхний шалтгааныг тогтоож чадаагүй гэсэн байв.

Уг сайтад өөр нэг баримт тавьсан нь палестин эмч нарын тайлан байв. Палестины автономийн тэргүүн 2004 оны аравдугаар сарын 12-нд “вирусийн гастроэнтерит” (ходоод ба нарийн гэдэсний өрөвсөл) гэсэн оноштойгоор эмнэлэгт хэвтсэн тухай тэр тайланд өгүүлжээ. Арафат вирусийн гастроэнтеритаас болон нас барсан тухай Британийн  The Daily Telegraph сониноос иш татан өнгөрсөн баасан гаригт гадаадын олон хэвлэлээр бичсэн байна.  Гэхдээ тэр нь Арафатын сангийн нийтэлсэн хоёр баримтын зөвхөн нэгд нь тулгуурласан мэдээ байна.

Долдугаар сарын 3-нд Катарын “Аль-Жазира” телевизээр Швейцарийн Лозанно хотын их сургуулийн цөмийн физикийн тасгийн мэргэжилтнүүд Палестины лидерийн хувцас ба хувийн эд зүйлээс цацраг идэвхт полоний-210 бодис их хэмжээгээр илэрүүлсэн гэж мэдээлсэн юм.  Үүний дараа Арафатын үеэл хүү Насер аль-Кидва Израилийн эрх баригчдыг өөрийн авгыгаа хордууллаа гэж ялласан байлаа. Арафатын бэлбэсэн эхнэр нь түүний шарилд задлан шинжилгээ хийхийг уриалсан байв.

Дараагийн өдөр нь Палестины автономийн тэргүүн Махмуд Аббас  лидерийнхээ бунхныг нээн шарил болон булшны газар шорооноос шинжилгээний дээж авч үхлийн шалтгааныг тогтоох үүрэг өгсөн байна. Хэрэв энэ шинжилгээгээр полоний бодисын их хэмжээний агуулга тогтоогдвол Арафатыг хордуулсан гэж үзэж болох юм. Арафатыг Израилийн “Моссад” гэх тагнуулын алба хордуулсан гэх яриа түүний бие эрс муудсан 2004 оны намар анх гарч ирсэн юм.

Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж