Сирийг цусан “далай” нөмөрчээ

Хуучирсан мэдээ: 2012.07.16-нд нийтлэгдсэн

Сирийг цусан “далай” нөмөрчээ

Сирийн хойд нутгийн Тремсех тосгонд хийгдсэн аллагын  гол буруутан нь Башар Ассадын үнэнч цэргийнхэн гэж ерөнхийлөгчийн эсрэг талынхан үзэж байна. НҮБ-ын ажиглагчид тусгай ажиллагааных нь явцад их буу, нисдэг тэрэг хэрэглэснийг НҮБ-ын ажиглагчид батлав. Тремсехийн эмгэнэлт хэрэг явдал нь Дамаскийн эсрэг авах хатуу арга хэмжээнд Оросууд оролцохыг шаардахад нь бурууныханд бас нэг том шалтгаан болж өглөө.

Сирийн ерөнхийлөгчийн дэглэм дахин цэргийн гэмт хэрэгт буруутгагдлаа. Түүнд үнэнч хүчнийхэн самуунт Хама мужийн Тремсех тосгонд  дайралт хийн төв засаглалд үнэнч биш нутгийн хүмүүсийг яраглаад гарч явав. Сирийн сөрөг хүчний мэдээгээр танкийн болон нисдэг тэрэгний буудлагын улмаас 220 хүн амиа алдлаа. Хохирогчдын ихэнх нь зэвсэгт мөргөлдөөнд огт хамаагүй хүмүүс бөгөөд Засгийн газрын цэргийнхэн зарим нэг мэдээгээр гэр бүлээр нь хүмүүсийг хөнөөж байсан аж.

Хүний эрхийн Лондон дахь ажилах зөвлөлийн тэргүүн Рами Абдель Рахманы хэлснээр аллага үйлдэгдсэн газарт 40 гаруй цогцосыг таних ажил хийгдсний ихэнх нь энгийн иргэд болон Сирийн чөлөөт армийн дайчид байсан гэнэ. Сирийн армиас оргон сөрөг хүчний нэгэн оирядыг удирдаж байсан дэслэгч Ибрагим Зуайт аль-Таркауи “Тремсехийн ард түмнийг хамгаалж байгаад” амиа алдлаа гэж босогчдын төлөөлөгч мэдэгдсэн байна.

Болсон хэрэг явдлын бие даасан гэрч нар байхгүй. Гадаадын сэтгүүлчдийг байлдаантай нутагт оруулахгүй байгаа. НҮБ-ын ажиглагчид аюулгүй байдлын улмаас Дамаск хотод  сар шахуу сууж байна. Энгийн хувцастай 15  цогцосны зурагтай сонихогчийн ганцхан видео бичлэг  байгаа нь сөрөг хүчний хүнийг авсан зураглал аж. Тремсех тосгонд байгаад аллагын өмнө түүнийг орхин гарсан сөрөг хүчний хүн Фади Самехын яриагаар л Reuters мэдээлсэн байлаа. “Тремсехийг хамгаалж байсан сөрөг хүчнийхэн тосгоныг орхин гарсны дараа ойролцоох алавитийн тосгонуудын сайн дурын отрядууд уг тосгонд нэвтрээд хүмүүсийг хөнөөж эхэлсэн бололтой” гэж агентлаг мэдээлжээ. Тремсех нь суннитийн тосгон ба түүний эргэн тойронд Ассадын отогийн алавит гэх шийтийн шашины нэгэн урсгалтай хүмүүсийн хэд хэдэн суурин байдаг. Сүүлийн саруудад Сирийн сөргөлдөөн нь шашины сөргөлдөөний шинжийг улам ихээр харуулах болов.  Ассадын эсрэг суннитийн олонхийн  хэт радикал элементүүд тэмцэж байгаа бол алавит, друзууд ба христийнхэн дэглэм унавал тэдний эсрэг мөшгөлт явагдана гэж айн Ассадыг дэмжиж байна. Арми болон хүчнийхэнд алавитийн сайн дурын “шабиха” гэх хагас цэрэгжсэн бүлэглэл тусалж байна.

Аллагын өмнө сөрөг хүчин Засгийн газрын цэрэг Тремсех тосгоны зүг цэрэг техник татаж буйг хэлж байв. Тэдний мэдээгээр цэргийнхний 25 тээврийн хэрэгсэл Тремсехийн ойролцоо гарч иржээ. Тэдний цуваанд гурван хуягт, их бууны төхөөрөмжийн таван машин явжээ. Тосгоныг пүрэв гаригийн өглөөний 11 цагаас эхлэн оройн есөн цаг хүртэл их буугаар бууджээ. Босогчид армитай бараг тулалдсангүй. Тремсех тосгонд Сирийн чөлөөт арми бага хэмжээний төлөөлөлтэй учир тэд бид удаан тулалдаж чадаагүй гэж сөрөг хүчний төлөөлөгч хэлсэн байв. Энгийн иргэдийн дахин хоморголон хөнөөсний дараа НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Аюулгүйн зөвлөлдөө хандан эрс шийдэмгий ажиллахыг уриалав. Сирийн хүчирхийлэлийн эрчимжилт нь дипломат аргаар сөргөлдөөнийг зохицуулах боломжинд эргэлзэхэд хүргэлээ. “Ийм эмгэнэлийг дахин гаргуулахгүйн тулд Аюулгүйн зөвлөлд ордог бүх орнуудад хандан хамтарсан шийдэмгий арга хэмжээ ава ыг уриалж байна” хэмээн НҮБ-ын  Ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун онцлон тэмдэглэв.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон ерөнхийлөгч Башар Ассадын дэглэмийг энгийн хүмүүсийн эсрэг санаатайгаар аллага хийсэн хэмээн буруутгав. Түүний хэлснээр Ассадын дэглэмийн эсрэг шийдвэртэй хөдлөх цаг иржээ.

Хэрэв Тремсехийн эмгэнэлт хэргийн мэдээ баталгаатай болбол тэр нь Сирийн сөргөлдөөний явцад үйлдэгдсэн хамгийн өргөн цар хүрээтэй аллага болно.  Тавдугаар сарын сүүлчээр Хула хотод 108 энгийн иргэдийг хөнөөсөн хэрэг гарав. Түүнээс хоёр долоо хоногийн дараа хойд Хула мужийн нийслэлийн дүүргийн хотхонд 80 гаруй хүн хөнөөгдсөн байв. Сирийн сөргөлдөөний явцад нийтдээ 17000 хүн амиа алдсан гэх НҮБ-ын мэдээ байгаа.

Сирийн сөрөг хүчин дахин Аюулгүйн зөвлөлд хандан Ассадын эсрэг хатуу арга хэмжээ авахыг шаардав. Тэдний тараасан мэдэгдэлд “Сирийн болон бүс нутгийн ба дэлхийн бүрэн бүтэн байдалд занал учруулж байгаа энэ цуст солиорлыг зогсоох хэрэгтэй” хэмээн хамтын нөхөрлөлд хандан уриалжээ. Тэд Аюулгүйн зөвлөлөөс  НҮБ-ын Хартийн долдугаар заалтад тулгуурласан “нэн яаралтай, хатуу арга хэмжээ авахыг” шаардав. Тэр заалт нь “энх тайванд занал учруулсан” орнуудын эсрэг эдийн засгийн болон цэрэгийн арга хэмжээ авах эрхийн Аюулгүйн зөвлөлд өгдөг.

Сөргөлдөгч хоёр лагерийн тохиролцоо хийх боломжгүй энэ нөхцөлд дэлхийн хамтын нийгэмлэг хэрхэн хөдлөх талаар ямар нэгэн санал НҮБ ба Арабын лигийн орнуудын тусгай элч Кофи Аннаны зүгээс гарсангүй. Тэр Тремсехийн мэдээнд “цочирдон айлаа” гэснээс өөр зүйл хэлсэнгүй.

Сирийн үндэсний зөвлөлд ордог “Мусульман ахан дүүс” хөдөлгөөнийхөн аллагыг хариуцлагыг Ассадын холбоотон Москва болон энэ талаар чимээгүй байгаа орнуудад өгч байна. Мөн Ассадтай хэтэрхий зөөлөн харьцаж байгаа гэж Аннаныг буруутгав.

Эдгээр шүүмжлэлд Мосва үл тоон хандаж байгаа. Москва энэ нөхцөлд “Ливийн үйл хэргийг” давтуулахгүй хэмээн олон удаа давтаж байгаа ч тэд саяханы Ливийн сонгуулиар барууныг барьсан либералууд ялсныг олж харалгүй мартаад байгаа нь хачирхалтай. Оросууд Сирийн сөрөг хүчний төлөөлөгчтэй Москвад уулзахдаа Сирид “хувьсгал өрнөж байна” гэж Лавров итгүүлэхээр оролдсон байлаа. Түүнд энэ даваа гаригт Москвад ирж байгаа Кофи Аннантай ярилцахдаа түүнийгээ давтах нэг боломж үлдээд байна.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж