Малчид ард иргэдийн анхааралд:
Ойрын хоногуудад ихэнх нутгаар борооших тул гэнэтийн үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
2012 оны 07 дугаар сарын 16-ны 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:
цаг агаарын урьдчилсан мэдээ:
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн зүүн хэсгээр, төвийн нутгийн ихэнх газраар бороо, говь болон зүүн зүгийн нутгийн баруун хэсгээр түр зуурын бороо орно Дуу цахилгаантай. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 15-20 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн зүүн хэсгээр 29-34 градус, зүүн зүгийн нутаг болон говийн нутгийн баруун хэсгээр 26-31 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 24-26 градус дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 17 градус дулаан, харьцангуй чийг 78 хувь, агаарын даралт 863 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
2012 оны 7 дугаар сарын 17-ноос 7 дугаар сарын 21-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
17-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсэг, зүүн зүгийн нутгийн зарим газраар, 18, 19-нд ихэнх нутгаар, 20-нд нутгийн зүүн хагаст бороо орно. Салхи зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 18-нд нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 13-18 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна.
5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг ЭНД дарж үзнэ үү.
Эх сурвалж: Ус цаг уурын хүрээлэн