
Цагдаагийн мэдээгээр 36 настай байсан талийгаачийн гэр оронд эвдлэн нэвтэрсэн ул мөр байхгүй байна. Гэрийн ажилтан эмэгтэй түүнийг нас барсан байсныг олжээ. Үхлийн шалтгааны талаар мэдээлэл гараагүй байгаа. Өмгөөлөгчийн тодорхойлсноор Сейж Сталлоне амьдрахлын баяр баясгалантай хүн бөгөөд ажил мэргэжилдээ үнэнч гэнэ.
Сейж кино аж үйлдвэрт найруулагч, жүжигчин, продюсер, зохиолчоор хүчин зүтгэжээ. Тэрбээр Сильвестр Сталлоне ба түүний анхны эхнэр Саша Чак нарын эхний хүүхэд байжээ.
Ш.МЯГМАР