АНУ Мьянмарт дэмжлэг үзүүлэхээ мэдэгдэв

Хуучирсан мэдээ: 2012.07.15-нд нийтлэгдсэн

АНУ Мьянмарт дэмжлэг үзүүлэхээ мэдэгдэв

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон Камбожид болсон Олон улсын бизнес эрхлэгчдийн бага хурлын үеэр Мьянмарын Ерөнхийлөгч Тейн Сейнтэй уулзсан байна. Камбожийн Анкгор мужид болсон тус хуралд  “Ford”, “CocaCola” гэх мэт 200 томоохон компани оролцсон аж. Хурлын үеэр Мьянмар улс дахь Америкийн компаниудын худалдааны хоригийн талаар авч хэлэлцсэн байна. Хиллари Клинтон Мьянмарын Ерөнхийлөгчтэй хийсэн уулзалтыг хоёр орны харилцаанд эергээр нөлөөлөх худалдааны хоригийн талаар чухал асуудлыг хөндсөн хэмээн үзэж байгаа юм байна. Түүнчлэн Төрийн нарийн бичгийн дарга Мьянмарын Ерөнхийлөгч Тейн Сейнтэй хийсэн уулзалтын үеэрээ тус улсын  эдийн засгийн шинэчлэлд туслалцаа үзүүлэхээ мэдэгджээ. Үүний хариуд Ерөнхийлөгч Тейн Сейн Мьянмарын улсын цаашдын хөгжил ялангуяа эдийн засгийн асуудалд Америкийн Засгийн газраас нааштай хандаж байгаад талархаж байгаагаа илэрхийлсэн аж.  

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж