Хуучирсан мэдээ: 2010.05.13-нд нийтлэгдсэн

Тавдугаар сарын 13

Тавдугаар сарын 13-ны баяр

Бразилийн албан бус баяр Претус Вельюс

Pretos Velhos нь 1888 онд бүх орон даяар боолчлолыг устгасны ойг тэмдэглэдэг.

Салвадор. Хуучин боолын зах одоо ердийнх болжээ
Бразилийн анхны нийслэл өнөөгийн Баия мужийн нийслэл Салвадор хот Африкийн боолчуудыг зардаг цэг байсан юм. Өдгөө бразилчуудын 80 хувьд нь боолчуудын цус урсдаг. Хар тивээс боол зөөхийг XIX зууны дунд үеэс зогсоосон байсан ч тариалангийн талбарт боолчуудыг бүгд найрамдах улс болтлоо ашигласаар ирсэн юм. Боолын ёсыг халах ажиллагааг армидаа хуйвалдаан үүстэл нь эзэн хаан ар тийш тавьсаар 1888 он хүргэсэн. Өнөөгийн Бразилид ч арьс өнгөний ялгаварлан гадуурхах үзэл бүрэн дуусаагүй байна. Пелег мандсаны дараа л тэр байдал аажмаар сайжирч иржээ.

Өдрийн ишлэл

“Баатар хэзээ ч айдаггүй байсан бол түүний гавъяа нь юу байх байсан бол?”
 (Францын зохиолч Альфонс Доде 1840 оны тавдугаар сарын 13-нд төржээ )
Альфонс Доде. Гэрэл зургийг Надар
Бусад ишлэлээс: “Үзэн ядалт бол сул хүмүүсийн хорсол юм”
“Өмнө зүгийнхэн худал ярьдаггүй, харин алдаад байдаг юм. Тэд үргэлж үнэнийг ярьдаггүй ч үнэнийг хэлж байна гэж бодоод байдаг”

Үйл явдал

1524 он. Москвагийн Новодевичийн хийдийн Смоленскийн дарь эхийн таван толгойт сүмийн суурийг тавьжээ.  

1607 он. Хойд Америкт европчууд анхны сууринг байгуулсан байна. Чесапикийн булангийн арал дээр Англиас ирсэн 105 хүн анхны сууринг байгуулжээ. Англи, Ирландын хаан Яковын нэрээр уг хотыг Жеймстаун гэж нэрлэсэн байна. Яков гэдэг нь англичуудын хувьд Жеймс юм. Эхний жил оршин суугчдийн 73 нь нас барсан ч уг суурин үлдсэн ба Британийн колони Виргинийн нийслэл болсон байна. Харин 1698 оны түймэр уг хотыг жижигхэн тосгон болон хувиргажээ.

1950 он. Английн Сильверстоун хотод “Формула-1” авто уралдааны анхны тэмцээн болжээ. “Формула-1” уралдааны анхны аварга бөгөөд анхны Гран-при шагналын эзэн  Жузеппе Фарина
Орчин цагийн дэлхийн аваргын Гран-при тэмцээн 1950 он эхлэхээс өмнө автоспорт тавь гаруй жилийн түүхтэй байлаа. ХХ зууны эхээр хүлээн зөвшөөрөгдсөн авто клубуудын холбоо  AIACR байгуулагдан ажиллаж байгаад
1946 онд Олон улсын автын холбоо FIA болжээ. Дайнаас өмнө өнөөгийн тэмцээний эхлэл болох хэд хэдэн уралдааныг зохион байгуулсан байлаа. Дайны дараа анхны авто уралдаан Парисийн булоны ойд 1945 оны есдүгээр сард болсон юм. Дараа жил нь Франц, Итали, Швейцари ба Испанид 15 уралдаан хийсэн байв. Олон улсын автоспортын хороо 1949 онд үндэсний хамгийн нэр хүндтэй Гран-при шагналыг оролцуулсан цуврал тэмцээнээр жолооч нарын дунд дэлхийн аваргын тэмцээн явуулж байх шийдвэр гаргасан байна. Ингээд 1950 онд Сильверстоуны цэргийн нисэх буудал байсан онгоц буух ба хөөрөх замаар “Формула-1 тэмцээний анхныхыг хийжээ.  Анхны тэмцээнд “Альфа-Ромео” машинаар уралдсан Италийн жолооч 44 настай Жузеппе Нино Фарина гараанаас түрүүлэн гараад барианд ортол тэмцээнийг хошуучилсаар ялсан байна. Уг тэмцээнд тэр үеийн шилдэг уралдааны жолооч нар Хуан Мануэль Фанхио, Луижи Фажиоли, Луи Розье, Реж Парнелл, Принц Бира ба бусад нь оролцов.
1991 он. “Вести” мэдээллийн программаар ОХУ-ын “Россия” телевизийн суваг ажиллагаагаа эхэлсэн байна.

2003 он.
Вашингтон хотноо АНУ-ын Сангийн сайд Жон Сноу хорин долларын дэвсгэртийн шинэ загварыг анх танилцууллаа.  Уг мөнгөн тэмдэгт дээр Америкийн Ерөнхийлөгч Эндрю Жексоны хөрөг ба Цагаан ордны дүрс зурагдсан байна. Мөнгөн тэмдэгтийн өнгө болон бэлгэдлийн дүрсийг шинэчилжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж