Америкчуудын олимпийн хувцсыг шатаах санал гаргав

Хуучирсан мэдээ: 2012.07.15-нд нийтлэгдсэн

Америкчуудын олимпийн хувцсыг шатаах санал гаргав

АНУ-ын Сенатын ардчилсан олонхийн лидер Гарри Рид Америкийн олимпийн багийн дүрэмт хувцсыг Хятадад оёулсан учраас бүгдийг нь цуглуулан шатаах санал гаргажээ. Сенаторын мэдэгдлийг  YouTube сайтад нийтэлсэн байв.

Ардчилсан намыг төлөөлдөг Рид Америкийн олимпийн хороо ичих ёстой гэв. “Миний бодлоор тэд энэ албаны хувцсыг цуглуулан шатаагаад эхнээс нь эхлэх хэрэгтэй” хэмээн сенатор мэдэгдэв. Тэрээр Америкийн нэхмэлийн салбарт шинэ ажлын байрнууд бий болгох ёстой гэсэн байв.

Өөрийн орны Олимпийн хороог түүнээс гадна хоёр гол намын зүтгэлтнүүд шүүмжилсэн байлаа. Учир нь америк тамирчдын дүрэмт хувцсыг Хятадад оёулсан байв. Ralph Lauren компанийн дизаинаар бүтээсэн тэр хувцаснаас ганц ч зүйлийг АНУ-д хийгээгүй гэнэ.

Харин Америкийн үндэсний олимпийн хороо Ralph Lauren компанитай хамтран ажилласнаараа бахархаж буйгаа хэлэхийн зэрэгцээ олимпийн багийг хувийн ивээн тэтгэгч нар санхүүжүүлж байгааг сануулжээ.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж