БНСУ дахь иргэд хувьцааны данс нээлгэх боломжтой

Хуучирсан мэдээ: 2012.07.15-нд нийтлэгдсэн

БНСУ дахь иргэд хувьцааны данс нээлгэх боломжтой

Эх орны хувь хишиг болох хувьцааг иргэн бүрт олгох ажлыг хилийн чанадад өрнүүлэхээр болжээ. Тодруулбал, Өмнөд Солонгос улсад буй хувь хишгийн хувьцаагаа авах хүсэлтэй иргэдийн дансыг тус улсын Ансан хотод долдугаар сарын 22-нд нээхээр болсон байна. Үүнээс гадна хувьцааны талаарх мэдлэг олгох сургалт болж,  “Хувьцааны цагаан толгой” номыг тараах гэнэ. Иргэн бүр эзэмших 1072 ширхэг хувьцааны дансыг нээх энэхүү ажлыг “Стандарт инвестмент” компаниас зохион байгуулах ажээ. 

Ийнхүү хувьцааны дансаа нээлгэхийн тулд Ансан хот дахь Гадаад иргэдийг дэмжих, орчуулга, зөвөлгөө өгөх төвд долдугаар сарын 22-ны 14.00-18.00 цагийн хооронд очих  хэрэгтэй гэнэ. Дэлгэрэнгүй мэдээллийг БНСУ дахь 010-2349-9923 дугаарын утаснаас лавлах боломжтой юм байна.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж