Уяачдын наадамд Л.Шинэбаатар түрүүлэв

Хуучирсан мэдээ: 2012.07.15-нд нийтлэгдсэн

Уяачдын наадамд Л.Шинэбаатар түрүүлэв

Долдугаар сарын 13-ны өдөр Хүй долоон худагт болсон Уяачдын наадамд Архангай аймгийн Батцэнгэл сумын уугуул, аймгийн арслан Лхагвасүрэнгийн Шинэбаатар түрүүлж, Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын уугуул аймгийн арслан Даваадоржийн Болдбаатар үзүүрлэсэн байна. Дашрамд сонирхуулахад, өнгөрсөн жил буюу Ардын хувьсгалын 90 жилийн ойд зориулсан уяачдын наадамд хүчит 128 бөх зодоглож, өнөө жилийн үндэсний их баяр наадмын түрүү бөх, Увс аймгийн Давст сумын уугуул, П.Бүрэнтөгс түрүүлж, Сүхбаатар аймгийн Онгон сумын уугуул, аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатар үзүүрлэж байсан юм.

Т.МАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж