Холливудын сайн эзэгтэй, сайхан бүсгүйчүүдийн нэг, жүжигчин Жессика Альба Италид болсон хүүхдийн кино наадамд гоёмсог цагаан өнгийн коктейль даашинзаар гоёж, очжээ. Тус кино наадам нь Европт төдийгүй дэлхийд томоохонд тооцогдох “Giffoni Film Festival” нэртэй хүүхдийн кино фестиваль аж. Альбагийн сонгосон гоёмсог цагаан даашинз улаан хивсний зочдоос ялгарч байсныг үзэгчид дуу алдан өгүүлж байсан гэнэ.
Альба энэхүү кино фестивальд оролцсоны дараа Итальд амрах төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Тэрбээр хоёр хүүхэд болоод ээж Катериний хамт Италид долоо хоног амраад буцах аж.
Альба энэхүү кино фестивальд оролцсоны дараа Итальд амрах төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Тэрбээр хоёр хүүхэд болоод ээж Катериний хамт Италид долоо хоног амраад буцах аж.
Э.АНХТУЯА