УИХ дахь Ардчилсан намын бүлэг өчигдөр хуралдаж, өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ. Шинэ парламент баяр наадмын өмнө тангараг өргөсөн учраас Ардчилсан намын бүлгийн хуралдаанаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даргад Д.Эрдэнэбат, Монгол Улсын Ерөнхий сайдад Н.Алтанхуяг, УИХ-ын даргад З.Энхболд нарын нэрийг дэвшүүлж, ҮЗХ-ны хурлаар шийдвэрлүүлэхээр болжээ.
Ардчилсан намын ҮЗХ-ны хурал маргааш 11.00 цагт болох юм. Хурлаар Ерөнхий сайд, УИХ-ын дарга, бүлгийн дарга нарыг сонгохоос гадна “Монгол хүн 2020” хөтөлбөрийн хүрээнд ямар арга хэмжээ авах асуудлыг хэлэлцүүлэх юм байна. Мөн тус хуралдаанаар Ардчилсан намын удирдлагуудын гаргасан Засгийн газрыг байгуулахдаа МАХН-МҮАН эвсэлтэй хамтрах шийдвэрийг дэмжвэл, УИХ-ын сонгуулийн дүнд бий болсон шинэ Засгийн газрыг байгуулна гэж АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат онцоллоо.
Ш.Чимэг