ҮЗХ-г маргааш хуралдуулна

Хуучирсан мэдээ: 2012.07.15-нд нийтлэгдсэн

ҮЗХ-г маргааш хуралдуулна

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс яг одоо Төрийн ордны “Б” танхимд сэтгүүлчдэд мэдээлэл хийж байна. Тус бүлэг өчигдрийн хуралдаанаараа Үндэсний зөвлөлдөх хороог маргааш хуралдуулах шийдвэр гаргасан юм. Хурал Төрийн ордны Их танхимд 11.00 цагт эхлэх бөгөөд 200 гаруй гишүүд оролцох ёстой. Тус хуралдаанаас Ардчилсан намын удирдлагуудын гаргасан Засгийн газрыг байгуулахдаа МАХН-МҮАН эвсэлтэй хамтрах шийдвэрийг дэмжвэл, УИХ-ын сонгуулийн дүнд бий болсон шинэ Засгийн газрыг байгуулах ажил эхлэх учиртай.

Ямартай ч тус бүлэг өчигдрийн хуралдаанаараа УИХ-ын даргад УИХ-ын гишүүн З.Энхболдыг, Ерөнхий сайдад Ардчилсан намын дарга Н.Алтанхуягийг томилуулах нэгдсэн саналд хүрсэн бол Ардчилсан намын бүлгийн даргаар УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатыг томилсон юм. Тиймээс Үндэсний зөвлөлдөх хорооны хурлаар УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарын асуудлыг хэлэлцэнэ.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж