НҮБ-ын төлөөлөгчид Сирийн асуудлаар Хятадад айлчилна

Хуучирсан мэдээ: 2012.07.15-нд нийтлэгдсэн

НҮБ-ын төлөөлөгчид Сирийн асуудлаар Хятадад айлчилна

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Сирийн асуудлаарх зөрөлдөөнийг нэгмөр болгохын тулд БНХАУ нааштай хариу өгөх хэрэгтэй гэж үзэж буй тул Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Ассадын дэглэмийг түлхэн унагаахад Хятадын байр суурь чухал нөлөөтэй хэмээн тус улсын Гадаад хэргийн сайдтай утсаар холбогдох үеэр мэдэгдсэн байна. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын дээрх мэдэгдлийн талаар НҮБ-ын албаны хүмүүс өчигдөр мэдээлжээ. Мөн НҮБ-ын төлөөлөгчид Сирийн асуудлаар даваа гаригт БНХАУ-д албан ёсны айлчлал хийхээр тохирсон байна.

БНХАУ нь НҮБ-ын Аюулгүй зөвлөлийн гишүүн орнуудын нэг бөгөөд Сирийн асуудлаар чухал шийдвэр гаргахад нөлөөлж буй гол орнуудын нэг юм. Гэтэл Хятадаас гадна ОХУ Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Ассадыг огцруулах асуудалд дахин татгалзсан хариу өгснөө мэдэгдээд байгаа ажээ.

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд долдугаар сарын 20-нд Сирийн асуудлаар хуралдах юм.

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж