Сурах бичгийг казах хэл рүү орчуулах ажил эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2012.07.15-нд нийтлэгдсэн

Сурах бичгийг казах хэл рүү орчуулах ажил эхэлжээ

Ерөнхий боловсролын дунд, ахлах ангийн сурах бичгийг зах зээлд борлуулах зөвшөөрлийг энэ жил БСШУЯ-наас хэвлэлийн компаниудтай гэрээ байгуулсны дагуу олгожээ. Хичээлийн шинэ жилд хэрэглэх сурах бичгийг ирэх сараас худалдаанд гаргахаар бэлтгэл ажлыг хангасан байна. Мөн шинээр зохиосон V ангийн сурах бичгийг казах хэл рүү орчуулах ажлыг Баян-Өлгий аймгийн Боловсролын хэлтэстэй хамтран эхлүүлжээ.

Түүнчлэн Ерөнхий боловсролын 12 жилийн сургалтын 5, 6, 7, 10, 11, 12 дугаар ангийн төлөвлөгөө, хөтөлбөр, зөвлөмжийг Азийн хөгжлийн банкны "Санхүүгийн хямралын үед нийгмийн эмзэг бүлгийн иргэдэд боловсролын үйлчилгээ үзүүлэх төсөл"-өөс санхүүжүүлэн шалгарсан гүйцэтгэгчтэй гэрээ байгуулан хэвлэх ажлыг эхлүүлжээ.

Эх сурвалж: www.chuhal.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж