Ойрын хоногуудад ихэнх нутгаар түр зуурын усархаг бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2012 оны 07 дугаар сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:
цаг агаарын урьдчилсан мэдээ:
Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун зүгийн нутгийн ихэнх, төвийн нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи нутгийн зүүн хэсгээр зүүн өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 18-23 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгаар 31-36 градус, бусад нутгаар 25-30 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Үдээс хойш түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 27-29 градус дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 13 градус дулаан, харьцангуй чийг 76 хувь, агаарын даралт 866 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.
Эх сурвалж: www.tsag-agaar.mn