Салхит төслийн ажил эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2012.07.14-нд нийтлэгдсэн

Салхит төслийн ажил эхэлжээ

Салхин фермийн Салхит төслийн барилгын ажил эхэлжээ. 100 сая ам.долларын өртөгтэй Салхит төслийн зөвлөхөөр Шотландын сэргээгдэх эрчим хүчний технологийн зөвлөх “SgurrEnergy” компани ажиллаж байгаа юм. Монгол Улсын эрчим хүчний хэрэглээний таван хувийг хангах 50MW хүчин чадал бүхий Салхит төслийн хүрээнд 31 GE салхин сэнс байгуулах юм. Салхин фермийг Улаанбаатар хотоос 70 км-ийн зайд өвөл -40oC, зундаа 40oC хэмийн хүрдэг эрс тэс уур амьсгалын бүсэд байгуулж байгаа юм байна. Уг төсөл нь Монголын хөрөнгө оруулалтын Newcom group болон Америкт төвтэй “General electriс”-тэй хамтарсан төсөл юм. АНУ-н үндэсний сэргээгдэх эрчим хүчний лаборатор, Монголын үндэсний сэргээгдэх эрчим хүчний төвүүдийн мэдээллээс харахад 1.56сая км.кв газар нутагтай улс жилд 2.6 терраватт сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай байдаг бөгөөд энэ нь дэлхийн нийт эрчим хүчний хэрэглээний дөрөвний нэгтэй тэнцдэг.

Н.ЭНХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж