“Ногоон бүс”-ийн Майкл зүрхний шигдээс тусчээ

Хуучирсан мэдээ: 2012.07.14-нд нийтлэгдсэн

“Ногоон бүс”-ийн Майкл зүрхний шигдээс тусчээ

“Ногоон бүс” киноны од жүжигчин Майкл Кларк Дункан зүрхний шигдээс тусч, эмнэлэгт хэвтжээ. Жүжигчин эрийн бие өнгөрсөн баасан гаригт гэнэт муудаж, эмнэлэгт хүргэгдсэн гэнэ. Найз бүсгүйнх нь хэлснээр түүнд эрчимт эмчилгээ хийж буй тул удахгүй эдгэрч эмнэлгээс гарна гэж найдаж байгаа аж. Майкл Кларк Дункантай хамтран боксчин Жаден Миллерийн тухай кинон дээр ажиллаж буй найруулагч Кент Моран төмөр шиг хатуу биетэй, эрүүл саруул хамтрагчаа гэнэт ингэж муудсанд ихэд цочирдсон аж. Майкл Кларк Дункан гурван жилийн өмнө Амьтны эрхийг хамгаалах байгууллага “PETA”-ын гишүүн болсон аж. Тэрбээр амьтад хүний тавган дээр хоол болж очих хүртлээ ямар процесс туулдгийг харуулсан баримтат нэвтрүүлгийг үзсэнийхээ дараа махнаас гарч, цагаан хоолтон болсон гэдэг.

Н.ЭНХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж