Э.Цасчихэрийн гомдлыг хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2012.07.14-нд нийтлэгдсэн

Э.Цасчихэрийн гомдлыг хэлэлцэнэ

Увс
аймгийн Засаг дарга Э.Цасчихэр, ИТХ-ын дарга Д.Батсайхан нарын давж
заалдах шатны шүүх хурал энэ сарын 17-нд Нийслэлийн шүүх хурлын танхимд
болно. Түүний хэргийг Нийслэлийн шүүх өнгөрсөн зургаадугаар сарын 26-нд
шүүх байсан ч шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Дарьжав эмнэлэгт хэвтэн эмчлүүлж
байгаа гэх шалтгаанаар ийнхүү хойшилсон юм. Шүүх хуралд шүүгчээр
Б.Батцэрэн, улсын яллагч М.Сүхчулуун, өмгөөлөгчөөр Ц.Цэрэнжаа, Ц.Дарьжав
нар оролцох юм байна.

Хан-Уул дүүргийн анхан шатны шүүхээс
өнгөрсөн тавдугаар сарын 7-нд Э.Цасчихэрт төрийн албан хаагчын эрх
мэдлээ хэтрүүлж, онц их хэмжээний хохирол учруулсан гэсэн үндэслэлээр
албан тушаал эрхлэх эрхийг нь хоёр жил хасч, гурван жил хорих ял
оноосон. Мөн ИТХ-ын дарга Д.Батсайханд хоёр жил хорих ял оноож, мөн
хугацаагаар албан тушаал эрхлэх эрхийг нь хасах шийдвэр гаргаад байгаа
юм.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж