Британийн авто уралдааны Гран при тэмцээнд наймдугаар байрт орж, хол хаягдсан Формула 1-ийн нисэгч Льюс Хамилтон зад шоудаж яваа гэнэ. Тэрбээр нэг шөнийн дотор Лондоны хэд хэдэн шөнийн клубээр орж, шоучин охидтой зугаацжээ. Лондоны Funky Buddha шөнийн клубт шөнөжин шоудаж, үүрээр тэндээ гарахдаа нэг нүд нь хагас аниастай, хөл дээрээ арайхийн тогтож байсан бөгөөд найз нь түшиж явжээ. Тэндээс Льюс найзуудын хамт шоучин 10 бүсгүйтэй Мэйфейр зочид буудалд буужээ. Формула 1-ийн уралдаан дахь ялагдлуудаас хойш Льюс найз бүсгүй Николь болон босс Берни Экклестонтой таарамж муутай байгаа гэнэ. Формула 1-ийн босс Берни Экклестон түүний шоу, цэнгээнд хөл алдаж, рэпперүүдтэй нийлж, хүүхнүүдтэй орооцолдож буйг сүйрлийн дохио гэж үзэж байгаа гэнэ.
Н.ЭНХ