Сталлонегийн хүү мансууруулах бодисын тунг хэтрүүлжээ

Хуучирсан мэдээ: 2012.07.14-нд нийтлэгдсэн

Сталлонегийн хүү мансууруулах бодисын тунг хэтрүүлжээ

“Роки” киноны дүрээр үзэгчдийн танил болсон Холливудын адал явдалт киноны баатар Сильвестер Сталлонегийн хүү Сэйж Сталлоне өнгөрсөн баасан гаригт зуурдаар нас баржээ. Сэйж Сталлоне мансууруулах бодис тунг нь хэтрүүлж хэрэглэсэн гэнэ. 36 настайдаа харамсалтайгаар амиа алдсан Сэйж сүй тавьсан байсан бөгөөд гэрлэх гэж байжээ. Тэрээр нас барах үедээ аавынхаа хамт хэд хэдэн киноны төсөл дээр хамтран ажиллаж байсан гэнэ. Сталлонегийн хүү "Daylight"  болон "Rocky V" зэрэг кинонуудад түүнтэй хамтран тоглосон юм байна. Нэрт жүжигчин хүүгээ зуурдаа алдсан уй гашууд автаад байгаа гэнэ.

Н.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж