Барак Обамаг хөнөөх гэсэн этгээдийг яллав

Хуучирсан мэдээ: 2012.07.14-нд нийтлэгдсэн

Барак Обамаг хөнөөх гэсэн этгээдийг яллав

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн амь насанд халдахаар завдсан узбек эрд Алабама мужийн Холбооны шүүх 15 жил шоронд хорих ял оноожээ. Тус улсын хуулийн дагуу ерөнхийлөгчийн амь насанд заналхийлсэн этгээдэд 30 жил хүртэл шоронд хорих ял оноодог байна. Узбекистаны иргэн Улугбек Кодировт өнгөрсөн баасан гаригт ялыг нь уншч өгчээ. Алабама мужийн Холбооны шүүгчийн мэдэгдсэнээр 22 настай Улугбек Кодиров АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн амь насанд халдаж, дараа нь өөрийгөө егүүтгэхээр төлөвлөж байснаа хүлээн зөвшөөрсөн аж. Улугбек Кодировыг өнгөрсөн хоёрдугаар сард Барак Обамагийн сонгуулийн кампанит ажлын үеэр буудан хөнөөхөөр төлөвлөсөн хэрэгт сэжиглэн баривчилсан аж. Улугбек Кодиров Узбекийн Исламын нэгэн бүлэглэлийн гишүүнтэй интернэтээр холбоо тогтоож, дээрх төлөвлөгөөг боловсруулсан гэнэ. Улугбек Кодировын зэвсэг худалдаж авахаар нууцаар тохиролцсон наймаачин нь Холбооны тагнуулын ажилтнуудад мэдээлснээр түүнийг баривчилжээ.

Н.ЭНХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж