Ойрын өдрүүдэд дуу цахилгаантай, усархаг, түр зуурын бороотой тул усны төвшин нэмэгдэж, үер усны аюул нүүрлэж магадгүй байна. Иргэд амралт зугаалгаар явахдаа бага насны хүүхдүүдийг хараа хяналтгүйгээр гол усны ойролцоо орхихгүй байх зайлшгүй тусламж хэрэгтэй үед яаралтайгаар хамгийн ойр байгаа цагдаагийн ажилтнуудад болон 102, 105 утсанд хандахыг Нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.
Баярын өдрүүдэд тус байгууллагад хандсан осол, гэмтлийн нэгдсэн дүн мэдээ гараагүй байна.
Д.ЖАРГАЛ