Обамагийн Эрүүл мэндийн шинэчлэлийг эсэргүүцэв

Хуучирсан мэдээ: 2012.07.13-нд нийтлэгдсэн

Обамагийн Эрүүл мэндийн шинэчлэлийг эсэргүүцэв

АНУ-ын Конгрессийн Төлөөалөгчдийн танхим ерөнхийлөгч Барак Обамагийн эхлүүлсэн эрүүлийг хамгаалах салбарын шинэчлэлийг зогсоохын төлөө санал өглөө. Fox News дамжуулснаар санал хураалт 11-ний өдөр явагдаж, шинэчлэлийг зогсоохын төлөө 244 конгрссмен санал өгч 185 нь эсрэг байжээ. Бүгд найрамдах намын гишүүд дээр таван ардчлагч нэгдэн шинэчлэлийг зогсоохоор шийджээ.

Бүгд найрамдахчууд давамгайлсан Төлөөлөгчдийн танхим шинэчлэлийн зарим заалтуудыг өөрчлөхийн төлөө өмнө нь 30 удаа санал өгсөн байв. Гэхдээ АНУ-ын Дээд шүүх шинэчлэлийг Үндсэн хуульд нийцэнэ гэж зургадугаар сарын 28-нд шийдсэний дараа конгресменүүд ийм маягаар санал өгсөн нь энэ юм. Өнөөгийн энэ санал хураалт практик үр дагаваргүй.  Учир нь шинэчлэлийг зогсоохын төлөө Сенат санал өгөхгүй юм.

Эрүүлийг хамгаалах салбарын шинэлэл хийх хуулийг Конгресс 2010 оны гуравдугаар сард батлаад ерөнхийлөгч түүнийг баталгаажуулсан юм. Конгрессийн бүгд найрамдахчууд энэ хууль нь улсын зүгээс эмнэлэгийн үйлчилгээний зах зээлд ихээхэн нөлөөлөх болно гээд эсрэг байгаа. Хуулийн талаар зарга гарч тэр нь Дээд шүүх хүртэл явсан юм.

Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж