Хараа бага хурдын нэг түрүү, Сэлэнгийн бүсийн нэг айргийн эзэн Сэлэнгэ аймгийн Мандал сумын уугуул Н.Алдарын бор хээр даага тэргүүтэй хурдан эрлийз насны морьд хэдхэн хормын өмнө барианд орлоо. Монгол улсын Манлай уяач Д.Одгэрэлийн хар бор даага түрүүлж, аман хүзүүнд Одонбатын халтар давхиж, айргийн гуравт Н.Алдарын бор хээр, айргийн дөрөвт З.Ганбаатарын халиун, айргийн тавд Ш.Лхамсүрэнгийн зээрд тус тус хурдаллаа.
Г.ОЮУН-ЭРДЭНЭ
ЭХ СУРВАЛЖ: WWW.TODMAGNAI.MN