АНУ Ираны эсрэг хоригоо нэмэгдүүлэв

Хуучирсан мэдээ: 2012.07.13-нд нийтлэгдсэн

АНУ Ираны эсрэг хоригоо нэмэгдүүлэв

АНУ-ын Сангийн яам ба Төрийн департамент Ираны улсын зарим компанийн эсрэг хориг арга хэмжээ нэмж авсан тухай Agence France-Presse өчигдөр мэдээлжээ.

Шинэ хоригт цөмийн хөтөлбөртэй нь холбоотой Ираны 11 компани ба дөрвөн хувь хүн хамрагдсан байна.

Тэр “хар жагсаалтад орж байгаа компаниуд нь АНУ-д ажил хэрэг явуулах эрхгүй болсон бөгөөд тэдний америк түншүүдэд нь ажил хэргийн холбоо барьж байхыг хоригложээ.

АНУ-ын Сангийн яамны  онцолсноор шинэ арга хэмжээ нь Тегераныг цөмийн хөтөлбөрөөс нь татгалзуулахаар үзүүлж буй шахалтын нэг хэсэг гэнэ. Ираны цөмийн хөтөлбөр нь атомын зэвсэг бүтээхийн төлөө байгаа гэж АНУ үзэж байгаа билээ.

Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж