Японд үерийн улмаас 19 хүн амиа алдав

Хуучирсан мэдээ: 2012.07.13-нд нийтлэгдсэн

Японд үерийн улмаас 19 хүн амиа алдав

Японы баруун өмнө зүгийн нутгаар орсон усан борооны улмаас үер болж газрын нуралт үүсжээ. Гамшгийн улмаас 19 хүн амиа алдаад байгаа тухай NHK -ийн сайтаар мэдээлжээ. Кумамото мужид олон хүн үрэгдсэн ба Оита мужид ч хүмүүс үрэгдсэн гэнэ. Гол төлөв ахмад настнууд нас барсан байна. Өөр хэд хэдэн хүнийг сураггүй болсонд тооцжээ.

Аврагчид гамшигт нэрвэгдсэн бүх газруудад ажилласны дараа хохирогчдын тоо өсч магадгүй гэсэн болгоомжлол байгааг Agence France-Presse мэдээлэв. Оросын ИТАР-ТАСС мэдээлэхдээ, Кумамото хотод 70 байшин нурж, 300 орчим байгууламж усанд автсан гэлээ. Зарим районуудад ус сувгийн сүлжэээвдэрсэн ба шуурхай утасгүй холбоо ажиллахгүй байна.  Мөн цахилгааны саатал ажиглагджээ.

Орон нутгийн цаг уурчдын  ажиглалтын түүхэнд 12-ны усан бороо  өмнө байгаагүй  үзэгдэл болжээ. Зарим нутгаар 500 миллиметрийн тундас унасан байв. Үерийн улмаас 50 мянган гаруй оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэхээр болжээ.

Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж