Дахин санал хураалтыг намар явуулна

Хуучирсан мэдээ: 2012.07.13-нд нийтлэгдсэн

Дахин санал хураалтыг намар явуулна

УИХ-ын сонгуулийн нийслэлийн Баянзүрх, Налайх дүүргийн 22 дугаар тойрог, Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар тойрогт дахин санал хураалт явуулахаар болсон. Эдгээрийн нэг нь 131 мянга, нөгөө нь 113 мянган сонгочтой, тус бүр гурван мандаттай тойргууд юм. 

Дээрх хоёр тойргийн гурав дахь мандатын эзэд тодроогүй, өөрөөр хэлбэл, 28 хувийн босго даваагүй. Дахин санал хураалтыг тойргийн хороо шийдэж зохион байгуулах ёстой. Тэгвэл нийслэлийн хоёр тойргийн дахин санал хураалтыг намар орон нутгийн сонгуультай хамтатгаж, аймаг, дүүрэг, сум, хорооны сонгуультай зэрэг явуулах чиглэл гараад байгаа юм байна.

Дахин санал хураалтаар 22 дугаар тойрогт 24,66 хувийн санал авсан МАН-аас нэр дэвшигч Б.Батзориг, 24,61 хувийн санал авсан МАН-аас нэр дэвшигч Д.Арвин нар өрсөлдөнө. Харин Сонгинохайрхан дүүрэгт 26,09 хувийн санал авсан АН-аас нэр дэвшигч Л.Эрхэмбаяр, 25,02 хувийн саналтай МАН-аас нэр дэвшигч Д.Сумъяабазар нар өрсөлдөх юм.

Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж