Жастин Биберийн тоглолтын үеэр дүлийрчээ

Хуучирсан мэдээ: 2012.07.13-нд нийтлэгдсэн

Жастин Биберийн тоглолтын үеэр дүлийрчээ

Өсвөр насны охидын шүтээн дуучин Жастин Биберийн нэгэн тоглолтын үеэр дүлийрсэн гэх нэгэн эмэгтэй түүнээс сонсголоо алдсаны нөхөн төлбөрт 9.23 сая ам.доллар нэхэмжилсэн гэнэ. АНУ-ын Орегон мужийн иргэн Стэси Вилсон 2010 онд долдугаар сарын 14-нд охиныхоо хамт Жастин Биберийн тоглолтыг үзэхдээ дүлийрсэн аж. Тоглолтоос хойш Стэсигийн хоёр чих нь шуугиж, юм сонсохоо больсон тул тэрбээр Жастин Биберийн тоглолтыг зохион байгуулагч Island Def Jam Records болон продюсерүүдээс 9.23 сая доллар нэхэмжилжээ. Стэси “Тоглолт эхлэхдээ л аймшигтай дуу чимээтэй байсан. Гэвч Жастин Бибер гарч ирсний дараа бүгд аймшигтай хашгирч бүр дордсон” гэж ярьжээ.

Н.ЭНХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж