Говь-Алтай аймгийн Жаргалан сумын уугуул А.Ариунсайханы зээрд түрүүлж, улс бүсийн нэг түрүү хоёр айргийн эзэн Х.Бат-Эрдэнийн сартай хээр аман хүзүүдэн, айргийн гуравт Орхон аймгийн Жаргалант сумын уугуул Ц.Буянбаатарын хул, айргийн дөрөвт Өвөрхангай аймгийн Бүрд сумын уугуул Ч.Бүргэдээгийн бор, айргийн тавд Дундговь аймгийн Луус сумын уугуул С.Шинэбаатарын хээр тус тус айрагдлаа.
Харин зургаад Өвөрхангай аймгийн Бүрд сумын уугуул Ч.Пэрэнлэйн бор халзан, долоод Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын уугуул Д.Ганхуягийн хүрэн, наймд С.Ганбаатарын сартай хонгор, есөд Өмнөговь аймгийн уугуул Х.Бадамсүрэнгийн хул, аравт Завхан аймгийн Баянхайрхан сумын уугуул О.Отгонбатын хээр үрээ тус тус хурдаллаа.
Эх сурвалж: www.todmagnai.mn