АНУ-д олимпийн багийн хувцаснаас болж маргаан дэгджээ

Хуучирсан мэдээ: 2012.07.13-нд нийтлэгдсэн

АНУ-д олимпийн багийн хувцаснаас болж маргаан дэгджээ

АНУ-д олимпод оролцох үндэсний баг тамирчдын ёслолын хувцаснаас болж томоохон маргаан дэгджээ. Тус улсын олимпийн баг тамирчдын долдугаар сарын 27-нд Лондонд болох зуны олимпийн нээлтийн ёслол дээр өмсөх хувцсыг Хятадад үйлдвэрлэсэн нь маргаан үүсэх шалтгаан болсон байна. Загвар зохион бүтээгч Ральф Лорены АНУ-д алдартай Загварын ордон тамирчдын хувцсыг Хятадад оёулсан нь гал дээр тос нэмсэн хэрэг мандаажээ. АВС телевизийн сэтгүүлчид хувцасны шошго дээр Нэгдсэн улсын далбаанаас ялгарамгүй шахам өнгөөр “Хятадад үйлдвэрлэв” хэмээн бичсэнийг илрүүлжээ.

Энэ маргаанаас үүдэн АНУ-ын Конгрессийн Сенатад олонх суудалтай ардчилсан хүчний лидер Гэри Рид “Үндэсний олимпийн хороо ичгүүртэй байдлыг хүлээх ёстой. Бүх хувцсыг хурааж бөөгнүүлж шатаагаад өөрсдөө дахин оёх хэрэгтэй” хэмээн мэдэгдсэн байна. АНУ-д дээрээсээ гурав дахь албан тушаалыг эзэлдэг Конгрессийн Төлөөлөгчдийн танхимын дарга Ж.Бейнер ч мөн тийм байр суурь илэрхийлжээ.

Франц загвар шингээж хийлгэсэн хувцсыг хэрхэх нь одоогоор шийдэгдээгүй байна.

                                    Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж