Феррари компани Энзогийн шинэчилсэн загварыг 2012 оны сүүлчээр танилцуулна гэж мэдэгдэв. Цөөн тоогоор үйлдвэрлэдэг Энзо цувралын шинэ үе хайбрид бөгөөд 920 морины хүчтэй V12 хөдөлгүүртэй, 100 км/ц хурдыг 2.5 секундэд авах чадалтай байна гэж автомашин сонирхогчид таамаглаж байна. Феррари компани шинэ загвараа тун нууцалж байгаа ч www.tорspeed.com сайтад F70-ын зураг цахим ертөнцөөр таржээ. Ферраригийн хайбрид машин 2014 оноос худалдаанд гарах юм байна.
Эх сурвалж: www.toimsetguul.mn