Стивен Тэйлор “Америкийн шүтээн”-ийг орхино

Хуучирсан мэдээ: 2012.07.13-нд нийтлэгдсэн

Стивен Тэйлор “Америкийн шүтээн”-ийг орхино

Aerosmith хамтлагийн дуучин Стивен Тэйлор “Америкийн шүтээн” нэвтрүүлгийг орхих болсноо мэдэгджээ. Стивен Тэйлор авьяастан шалгаруулах шоу нэвтрүүлгийг дуучин Женнифер Лопез, Рэнди Жексон нарын хамт хоёр сар шүүсэн билээ. Гэвч Стивен Тэйлор хамтлагаасаа хэтэрхий удаан холдсон тул уран бүтээлдээ шамдахаар шоуны 12 дахь удаагийн тэмцээнд шүүгчээр оролцохгүй гэдгээ мэдэгдсэн байна.

Дуучин Женнифер Лопез ч мөн дараагийн шинэ шоунд оролцох эсэхээ шийдээгүй гэж мэдэгдсэний дараа Стивен Тэйлор ийн мэдэгдсэн гэнэ. Өдгөө 64 настай Стивен Тэйлор “Aerosmith бол миний анхны хайр. Тиймээс би үүнийгээ бүр мөсөн алдахаасаа өмнө өвдөг сөхрөн, алга дэлгэж хамтлагтаа очихийг хүсч байна” гэжээ.
 

Н.ЭНХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж