Сүхийн талбайд “Дээлтэй монгол” наадам эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.07.13-нд нийтлэгдсэн

Сүхийн талбайд “Дээлтэй монгол” наадам эхэллээ

“Улаанбаатар хотын аялал жуулчлал-2015” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулдаг “Дээлтэй Монгол” наадам Сүхийн талбайд эхэллээ. Энэ наадмыг жил бүр зохион байгуулдаг болсноор монголчуудын үндэсний хувцсаа дээдлэх бахархал нэмэгдэж хийц загвар нь ч уран тансаг болж байгаа юм.

Наадмын үеэр Монголын олон ястны хувцас хэрэглэл, гоёл зүүсгэл, монгол гэр, гар урлал, сийлбэр, ардын урлагийн тоглолт зэргийг гадаад, дотоодын жуулчдад сурталчлан таниулах, Монголын нүүдэлчин ахуйтай холбоотой аялал жуулчлалын бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн дээжээс зочид гийчдэд сонирхуулах үйл ажиллагаа болж байна.

“Дээлтэй монгол” наадмын үеэр мөн ардын урлагийн тоглолт, монгол үндэсний хувцасны парад, монгол гэрийн үзэсгэлэн худалдаа, үндэсний хувцасны загварын тоглолт, циркийн тоглолт, үндэстэн ястны бүжиг, нийтийн цэнгээнт бүжиг, шагайн харваа болох ажээ.

Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж