
Харин дуучин бүсгүйн хуучин найз залуу MC Ultra хэмээх Жастин Эдвардс Лондоны Дээд шүүхэд Тулисагаас зохисгүй үйлдэл гаргасныхаа төлөө уучлал гуйсан гэнэ.
Рэп бүжигчин эр түүнээс өмнө өөрийгөө энэ хэрэгт буруугүй гэж мэтгэж байсан аж. Харин Лондон хотын Дээд шүүхийн шүүгч “Секс бичлэгийг интернэтээр цацсаныг хатагтай Тулисагийн хувийн хэрэгт ноцтой халдсан, байж боломгүй ёс зүйгүй үйлдэл гэж буруутгасан байна.
Секс бичлэг нь интернэтээр цацагдсаны дараа Тулиса багагүй нэр хүндтэй болж, Их Британийн сэтгүүлүүд түүнийг хамгийн тачаангуй бүсгүйгээр нэрлэх болсон юм.
Н.ЭНХ