Хятадын тэрс үзэлтэн амиа хорложээ

Хуучирсан мэдээ: 2012.07.13-нд нийтлэгдсэн

Хятадын тэрс үзэлтэн амиа хорложээ

Хятадын тэрс үзэлтэн Ли Ван Ян амиа хорлосон гэнэ. Хунань мужийн цагдаагийн ажилтнууд хоёр удаа мөрдлөг явуулсны эцэст түүнийг амиа хорлосон гэж дүгнэжээ.
Лиг өнгөрсөн зургадугаар сарын 6-нд Хятадын Шаоян хотын эмнэлэгт нас барсан байдалтай олсон аж. Гэвч тэрс үзэлт Лигийн сэжигтэй үхлийн дараа Хонконгод эсэргүүцлийн жагсаал өрнөж, Бээжингийн эрх баригчдаас түүний үхлийн шалтгааныг тогтоох мөрдлөг явуулахыг шаардсан юм.

Ли Ван Ян 1989 онд Тянь Ань Миний талбайд болсон эсэргүүцлийн жагсаалд оролцсоноос хойш 22 жил Хятадын шоронд хоригдсон аж. Ли ердөө нэг жилийн өмнө шоронгоос суллагдсан авч Хятадад өөрчлөлт, шинэчлэл явуулах хэрэгтэй хэмээн хэвлэлд өгсөн ярилцлага, мэдэгдлүүдээсээ болж байнга хавчигдаж, цагдаад байцаагддаг байжээ.

Хонконг дахь хүний эрхийн төлөө тэмцэгчид тэрс үзэлтнийг амиа хорлосон гэдэгт эргэлзэж байгаа аж. Хонконгийн нэгэн албаны хүн шоронд олон жил хоригдсоны улмаас дүлийрч, сохорсон тэрс үзэлтнийг амиа хорлох хүн биш гэжээ. Тэрс үзэлтний үхлийн шалтгааныг тогтоох мөрдлөг явуулахыг шаардсан эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөснөөс гадна интернэтээр дахин мөрдлөг явуулахыг уриалсан кампанит ажил өрнөж байгаа гэнэ.

 Н.ЭНХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж