
АН-ын гишүүд маргааш цугларч бүлгийн хурал хийх юм байна. Даваа гаригаас эхлэн УИХ-ын дарга сонгох, эвслийн Засгийн газар байгуулах зэрэг олон ажил эхлэх тул маргааш бүлгээрээ хуралдах нь зүйтэй гэж үзсэн бололтой. Мөн АН-ын ҮЗХ-ыг хуралдуулах тов зарлаж, шинээр ерөнхий нарийн бичгийн дарга сонгох ёстой. Өнөөдөр наадам дуусаагүй байгаа тул хурлыг нэг өдрөөр хойшлуулсан бололтой
Д.ОЮУН