Хар тамхи зөөвөрлөдөг нууц хонгилуудыг олжээ

Хуучирсан мэдээ: 2012.07.13-нд нийтлэгдсэн

Хар тамхи зөөвөрлөдөг нууц хонгилуудыг олжээ

АНУ руу хар тамхи нууцаар зөөвөрлөхөөр Мексикийн хилийн ойролцоох газар доогуур хоёр хонгил ухсан байсныг илрүүлжээ. 200 метр гаруй урт хонгилд дотор гэрэлтүүлэг, агааржуулах хоолой хүртэл гаргасан байжээ.

АНУ-ын тагнуулын нэгэн ажилтны хэлснээр нууц хонгил жирийн уурхайчин ч ухаж чадахааргүй байсан гэнэ. 1990 оноос хойш АНУ-Мексикийн хил орчмоос 150 гаруй нууц хонгил илрүүлсний дийлэнх нь түүхий нефть нийлүүлдэг зам байсан аж.

Өнгөрсөн лхагва гаригт Мексикийн армийнханы олсон эхний хонгилыг хараахан дуусгаагүй байсан бөгөөд Тихуана дахь агуулахын угаалгын өрөөний дор гарц хийсэн байсан гэнэ. Харин хоёр дахь хонгил нь Мексикийн Сан Луи Рио Колорадо хот дахь мөсний үйлдвэрээс АНУ-ын Аризона мужийн Сан Луи хот дахь эзэнгүй барилга хүртэл газар доогуур ухсан байжээ. Харин хар тамхи, мансууруулах бодистой тэмцэгч шинжээчдийн мэдэгдэж буйгаар хонгилыг хар тамхины наймаачид бараг ашиглаж амжаагүй байсан бололтой.

АНУ-ын Хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх газрын тусгай мөрдөгч Дуглас Коулманы хэлснээр ийм хонгил ухахад дор хаяж 1.5 сая ам.доллар шаардлагатай гэнэ. Нууц хонгилыг ухсан хэрэгт Аризона хотын гурван иргэнийг сэжиглэн баривчлаад байгаа юм байна.

АНУ-д сүүлийн жилүүдэд хар тамхины нууц бүлэглэлүүд хилийн зурвас газраар хонгил ухаж, хар тамхи зөөвөрлөх нь улам нэмэгдэж байгаа юм байна.

Н.ЭНХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж