Рожер Федерер эргээд №1

Хуучирсан мэдээ: 2012.07.13-нд нийтлэгдсэн

Рожер Федерер эргээд №1

Мэргэжлийн теннисчдийн холбоо (ATP), эмэгтэй теннисчдийн холбоо (WTA) ээлжит чансаагаа гаргалаа. Энэ удаагийн эрэгтэйчүүд болон эмэгтэйчүүдийн эрэмбэнд нилээдгүй өөрчлөлт орсон байна. Өнгөрсөн долоо хоногт өндөрлөсөн “Уимбльдон”-нд түрүүлж зүлгэн талбай дээрхи долоо дахь түрүүгээ авч, алдарт Пэти Самприсын амжилттай зэрэгцэж ирсэн Рожер Федерер харих болоогүй гэдгээ харуулж эрэгтэй теннисдийг дахин тэргүүлж эхэллээ. "Их дуулга"-ын 17 цомын эзэн, "Швейцарь цаг" хочит Рожер Федерер 2010 оны "Ролланд Гаррос"-ын үеэр
дэлхийн чансааг тэргүүлж байсан байна. Тэрбээр ийнхүү дэлхийн тэргүүн
теннисчин хэргэмийг хамгийн удаан буюу 285 долоо хоног тэргүүлсэн АНУ-ын
Пит Сампрасын амжилтыг давтаж, улмаар энэхүү амжилтыг эвдэж чадлаа.

Сербийн Новак Жокович “Уимбльдон”-ы хагас шигшээд Федерерт ялагдаж
дэлхийн тэргүүн теннисчин хэргэмээ хадгалж үлдэх боломжгүй болсон билээ.

Харин эмэгтэйчүүдийн хувьд ихээхэн өөрчлөлт орсон. “Ролланд Гаррос”-т түрүүлж дэлхийн тэргүүн теннисчин хэргэмийг хүртэх болсон ОХУ-ын Мария Шарапова “Уимбльдон”-ыг дөрөвдүгээр тойргоос орхиж тэргүүн хэргэмээ хадгалж үлдэх боломжгүй болсон юм. Харин Беларусын Виктория Азаренка “Уимбльдон”-ы хагас шигшээд АНУ-ын Серена Уильямст ялагдсан ч тэргүүн теннисчин хэргэмээ хүртэх эрхтэй болсон билээ. Учир нь шигшээд шалгараад байсан Польшийн Радваньска Серенад ялагдсанааар Радваньскагийн чансаа гурваас хоёр луу, Серена зургаагаас дөрөв рүү орж иржээ. Чехийн Петра Квитова дөрвөөс зургаа руу, Данийн Вознацки долоогоос найм руу ухарсан байна. Ингээд шилдэг арван теннисчний эрэмбийг танилцуулья.

ЭРЭГТЭЙ:

  1. (3) Рожер Федерер (Швейцарь) 11 075
  2. (1) Новак Жокович (Серб) 11 000
  3. (2) Рафаэль Надаль (Испани) 8905
  4. (4) Энди Муррей (Их Британи) 7460
  5. (5) Давид Феррер (Испани) 5430
  6. (6) Жо Уильфред Цонга (Франц) 5230
  7. (7) Томаш Бердых (Чех) 4515
  8. (8) Янко Типсаревич (Серб) 3215
  9. (9) Хуан Мартин Дель Дотро (Аргентин) 3180
  10. (10) Николас Альмагро (Испани) 2605


ЭМЭГТЭЙ:

  1. (2) Викториа Азаренко (Беларусь) 8 800
  2. (3) Агнешка Радванска (Польш) 8530
  3. (1) Мариа Шарапова (ОХУ) 8370
  4. (6) Серена Уильямс (АНУ) 7360
  5. (5) Саманта Стосур (Австрали) 6195
  6. (4) Петра Квитова (Чех) 5275
  7. (8) Ангелика Кербер (Герман) 5170
  8. (7) Каролина Возняцки (Дани) 4091
  9. (10) Сара Эррани (Итали) 3410
  10. (9) Марион Бартоли (Франц) 3400

Дашрамд дуулгахад, олимпийн наадмын талбайн теннисний тэмцээн долдугаар сарын 29-нөөс
наймдугаар сарын 5-нд Лондонд болох
билээ.

Ч.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж