Ардын хувьсгалын түүхт 91 жилийн ой, үндэсний их баяр наадмын Уяачдын наадам Хүй долоо худагт эхэлж байна.
Монгол болон эрлийз цусны адууг тусад нь ялгаж уралдуулдаг болсоор хоёр дахь жилийнхээ нүүрийг үзэж буй. Тэрхүү шинэ журмын дагуу өнөөдөр Хүй долоон худагт эрлийз морьдын уралдаан болж байна. Эрлийз дээд ангиллын уралдаан дээд нас буюу азарга, их насны морьдын уралдаанаар эхэлж, 57 адуу бүртгүүлсэнээс 44 нь гарааны зурхай руу хөдөлжээ. Хэдхэн мөчийн дараа түрүү айргийн эзэд тодорно.
А.ЭНХЖИЛ
Эх сурвалж: www.todmagnai.mn