УБ-т түр зуурын бороо орно

Хуучирсан мэдээ: 2012.07.13-нд нийтлэгдсэн

УБ-т түр зуурын бороо орно

Малчид ард иргэдийн анхааралд:



Ойрын хоногуудад ихэнх нутгаар түр зуурын усархаг бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2012 оны 07 дугаар сарын 13-ны 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:

Баруун болон зүүн зүгийн нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Зүүн зүгийн нутгийн зарим, говийн нутгийн зүүн хэсгээр бороо, баруун болон төвийн нутгийн зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 19-24 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн баруун хэсгээр 30-35 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. 25-27 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 16 градус дулаан, харьцангуй чийг 75 хувь, агаарын даралт 867 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.

2012 оны 7 дугаар сарын 14-нөөс 7 дугаар сарын 18-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

14-нд баруун зүгийн нутгийн зарим газар, төвийн нутгийн хойд хэсэг, 15-нд баруун болон төвийн нутаг, зүүн зүгийн нутгийн зарим газар, 16,17-нд зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 14-16-нд секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 18-23 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 31-36 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна.

5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг ЭНД дарж үзнэ үү.

Эх сурвалж: Ус цаг уурын хүрээлэн

www.tsag-agaar.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж