Киргиз Оросын баазын түрээсийн үнийг нэмжээ

Хуучирсан мэдээ: 2012.07.12-нд нийтлэгдсэн

Киргиз Оросын баазын түрээсийн үнийг нэмжээ

Өөрийн нутаг дэвсгэр дэх Оросын баазын ашиглалтын түрээсийн үнийг Киргиз нэмсэн тухайгаа зарлав. Энэ жилд есөн хувь хүрээд байгаа инфляци түрээсийн үнийг өсгөлөө гэж тэд тайлбарлав.

Цэргийн дөрвөн баазаас гурвынх нь ашиглалтын үнийг Киргиз нэмж байна. Харин “Кант” баазын үнэ нь хэвээр үлдэнэ. Учир нь тэр бааз Хамтын аюулгүй байдлыг хамгаалах гэрээний байгууллагын үүрэг биелүүлдэг учраас үнэ нь хэвээр үлдэв.

Киргизийн Батлан хамгаалахын сайд Таалайбек Омуралиев "Интерфакс" агентлагт мэдээлэхдээ үнэ хичнээн хэмжээгээр өсөхийг хэлэх нь эрт. Энэ талаар хоёр орны мэргэжилтнүүд ажиллаж байна гэлээ.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж