Берлускони дахин ерөнхий сайд болж магадгүй

Хуучирсан мэдээ: 2012.07.12-нд нийтлэгдсэн

Берлускони дахин ерөнхий сайд болж магадгүй

“Эрх чөлөөний ард түмэн” намын лидер Сильвио Берлускони 2011 оны арваннэгдүгээр сард Засгийн газрын тэргүүний тушаалыг өгөхдөө дахиад тус орны удирдах ажилд орохгүй, улс төрөөс холдлоо гэж байсан юм. Гэтэл тэрээр 2013 оны парламентын сонгуулийн үр дүнгээс хамааран дахин ерөнхий сайдад өөрийгөө дэвшүүлж магадгүй хэмээн Corriere della Sera сонин бичжээ.

Хэрэг явдлын ийм өрнөл байж болох талаар “Эрх чөлөөний ард түмэн” намын  уулзалт Берлусконийн албан бус өргөө "Палаццо Грациоли"-д (Palazzo Grazioli) болох үеэр яригдсан байв. Дүнг нь зүгээр орхиж болохгүй олон нийтийн санал асуулгын тухай Берлускони  ярихдаа түүнгүйгээр нам нь 10 хувиас илүү санал авч чадахгүй гэсэн байв. Хэрэв нам нь Берлусконийн “залгамжлагч” өөрийн нарийн бичгийн дарга Анжелино Альфаног ерөнхий сайдад дэвшүүлэн нэрлэвэл 18 хувийн санал авна гэдгийг тэр хэлэв.

Харин Берлускони жагсаалтыг толгойлоод түүнд Альфоно зэрэг улс төрчдийн нэрс байгаа бол 30 хувийн санал авахаар байна гэж Берлускони хэлэв. Гэхдээ тэр нь улс орныг удирдахад хүрэхгүй байх талтай ч том эвсэл байгуулахад Берлускони ба намынх нь нөлөөг ихэсгэнэ хэмээн сонин бичжээ. Берлускони дахин ерөнхий сайд болох эрмэлзлээсээ гадна намынхаа өнөөгийн нэрийг солих гэнэ.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж