Хүчит бөхийн барилдааны наймын даваа наадамчин олны уухайн дунд эхэллээ. Наймын даваанд улсын арслан Х.Мөнхбаатар улсын заан Д.Рагчааг амлаж, улсын арслан Г.Эрхэмбаяр аймгийн арслан П.Бүрэнтөгс нар тунаж үлдсэн тул тус бүр барилдаанаа эхлүүлсэн юм. Барилдаан эхлэнгүүт аймгийн арслан П.Бүрэнтөгс улсын арслан Г.Эрхэмбаярыг өвдөг шороодуулснаар шууд Улсын гарьд цолны болзол хангаж, төрийнхөө есөн хөлт тугийг тойрон наадамчин олноо баясгалаа.
Одоо улсын арслан Х.Мөнхбаатар, улсын заан Д.Рагчаа нарын барилдаан үргэлжилж байна.
Г.ДАРЬ