Йеменийн цагдаагийн академид дэлбэрэлт хийгджээ

Хуучирсан мэдээ: 2012.07.12-нд нийтлэгдсэн

Йеменийн цагдаагийн академид дэлбэрэлт хийгджээ

Өнгөрсөн лхагва гаригт Йеменийн нийслэл Сана хотын цагдаагийн академийн байшинд маш хүчтэй тэсрэлт гарч хэдэн арван хүн амиа алджээ. Академийн курсантууд хичээлээ дуусгаад ангиасаа гарч байх үеэр амиа золиослогч бөмбөгөө дэлбэлсэн байв.

Франс Пресс агентлаг 20 гаруй хүн үрэгдсэн тухай мэдээлэв. Жил гаруйн өмнөөс уг улсад “Аль-Каидагийн” дайчидтай арми нь ширүүн тулаан хийж эхэлсэн юм.Хэт даврагчид тус орны өмнөд нутгийн хот суурингуудыг эзэлсэн ба одоо ч тэнд хяналтаа алдаагүй байна.

Йеменийн "Аль-Каида" бүлэг нь, Арабын хойгийн "Аль-Каида" нэрээр нийтэд танил бөгөөд бүс болон дэлхийд хамгийн идэвхтэй сүлжээ юм. Тэд өнгөрсөн жилд АНЭ-д унасан тээврийн онгоцны сүйрлийн хариуцлагыг өөртөө авсан ба тэсрэх төхөөрөмжтэй тэдний илгээмжүүдийг Лондон ба Дубайн агуулахуудаас илрүүлж байлаа.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж