Бизнес эрхлэгчид зээлийн хүү бууруулахыг хүслээ

Хуучирсан мэдээ: 2010.05.13-нд нийтлэгдсэн

Бизнес эрхлэгчид зээлийн хүү бууруулахыг хүслээ

“Хөрөнгө оруулалт, зээлийн орчинг сайжруулах нь” сэдэвт уулзалт өчигдөр Үндэсний хөгжил шинэтгэлийн хороон дээр боллоо. Уг уулзалт нь төрийн байгууллагууд бизнес эрхлэгчид оролцсон анхны уулзалт байснаараа онцлог юм. Уулзалтад Ерөнхий сайдын хуулийн зөвлөх Н.Энхбаяр болон Монголбанк, Жижиг дунд үйлдвэрийн газар, МҮХАҮТ, Монголын ажил олгогч эздийн холбооны төлөөлөл оролцсон юм. Уулзалтын үеэр жижиг дунд үйлдвэрийг дэмжих үүднээс улсын хэмжээнд олгож буй 30 тэрбум төгрөгийг нэмэгдүүлж 100 тэрбумд хүргэх, бизнес эрхлэгчдэд олгож буй зээлийн хүүг бууруулах, хугацааг уртасгах боломжийн талаар ярилцсан байна. Зарим салбарт тухайлбал, хөдөө аж ахуйн салбар, тэр дундаа газар тариалангийн салбарт бизнес эрхлэгчдийн хувьд зээлийн  хүү өндөр, зээл олголтын хугацаа ч хүрэлцээгүй байдаг тухай мөн үеэр хөндсөн юм. Төв банк бодлогын хүүгээ өсгөөд байгаа өнөөгийн нөхцөлд зээлийн хүүг бууруулах гол механизм нь батлан даалт ажээ. Батлан даалтын систем нэвтрээгүй тохиолдолд арилжааны банкууд зээлийн хүүгээ бууруулах ямар ч боломжгүй гэдгийг онцлоод батлан даалтыг даруйхан нэвтрүүлэхийн дээр хадгаламжийн хүүг бууруулж гэмээнэ зээлийн хүү буурах боломжтой гэдгийг мэргэжилтнүүд тайлбарлав.

Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж