Сирийн хойд хэсэгт өөрийн “Бенгази” гарч иржээ

Хуучирсан мэдээ: 2012.07.12-нд нийтлэгдсэн

Сирийн хойд хэсэгт өөрийн “Бенгази” гарч иржээ

Сирийн хойд нутгийн Идлиб мужийн ихэнх хэсэг босогчдын бүрэн хяналтад орсон ба тэнд нэг ёсондоо Сирийн Засгийн газрын цэргээс хамгаалагдсан “буферийн бүс” бий болоод байна. Өмнө нь Турктэй хил залгаа энэ хэсгийг Сирийн нисдэг тэрэг эргүүлийн нислэгээр хянаж байснаа Туркийн хилийн ойролцоо Агаарын довтолгооноос хамгаалах хэрэгсэл байрлуулсны дараа тэд үзэгдэхээ больсон байна.

Ийм маягаар Сирийн босогчид тухайн цагийн Ливийн Бенгази шиг бүрэн хяналттай, гадаадын агаарын довтолгоог эсэргүүцэх хэрэгслээр хамгаалуулсан нутаг дэвсгэртэй болов. Босогчид Туркийн хилийг чөлөөтэй нэвтрэн тэндээс хэрэгцээтэй бүхнээ авч тэмцлээ үргэлжлүүлж байна.

Босогчид өөрсдийн гэр бүлийг Туркийн нутаг дахь дүрвэгсэдийн лагерь байлгахыг илүүд үзжээ. Тэдний байдал сүүлийн хоногуудад эрс сайжирсан ба Сирид эм тариа болон зэр зэвсэг оруулах тогтвортой суваг сүлжээтэй болсон байна. Мөн Сирийн чөлөөт армийн зохион байгуулалт болон эмхлэлт эрс сайжирсан гэнэ.

Өөр нэг тийм бүсийг Алеппо мужид Туркуудын тусламжтайгаар босогчид байгуулснаа зарласан боловч тэнд байдал Идлиб шиг сайн биш байгаа гэнэ.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж